1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үнийн мэдээ

  • Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ 07/03-ний байдлаар -

    .

  • Автобензин, дизель, хийн түлшний дундаж үнэ -

    -

  • Аи-95 – 1660, Аи-76, 80 -1310, Аи-92, 93 -1300, Дизель түлш -1650, Газ-1050 -

    -

  • Махны дундаж үнэ -

    -

  • хонь- 4238₮, үхэр-4725₮, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/ -

    хонь- 4238₮, үхэр-4725, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/

  • Гурилын үнэ: -

    -

  • Алтан тариа I-737₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮ -

    Алтан тариа I-708₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮

  • Будаа, төмс элсэн чихрийн дундаж үнэ: -

    -

  • Цагаан будаа-1720₮, Төмс-955₮, Элсэн чихэр-1694₮, -

    Цагаан будаа-1705₮, Төмс-969₮, Элсэн чихэр-1669₮,

  • Previous
  • Next
  • Stop
  • Play
  • 2
  • 4
  • 3
  • 5

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй сургалт -

Татварын сургалт/ ААНОАТ, НӨАТ, ХАОАТ, Нийгмийн даатгал/

Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ:
Утас: 77070880, 50005598, 99332660, 88080887
И-мэйл: info@mains.mn

УСНББОУС - 8 цагийн сургалт


Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ үү.
Утас: 77070880, 50005598, 99092301, 88080887
И-мэйл: info@mains.mn
Хаяг: Тусгаар Тогтнолын ордон зүүн жигүүр, 704-707 тоот

Нягтлан бодогч-операторчийн сургалт

Энэ сургалтын зорилго нь томоохон компаниудын  ерөнхий нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, тэдэнд мэргэжлийн туслах ажилтан бэлтгэж өгөхөд оршино.

Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программ дээр ажиллах, дадлагын хичээлүүд гол байр эзлэх бөгөөд төгсөгчид нь гараар болон компъютерээр нягтлан бодох бүртгэл  хөтлөх, санхүүгийн тайлан гаргах  дадлага эзэмших болно.


УСНББОУС 2011 НОМ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн УСНББОУС 2011 I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

УТАС: 77070880


 

Дэлхийн Нягтлан Бодогчдын XIX Чуулган

Мэргэжлийн нягтлан бодогчид тангараг өргөнө

мониторингийн тайлан

PDF Хэвлэх И-мэйл

 

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан ажлын үр дүн
(мониторингийн тайлан)



Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж тэдгээрийг хямралаас гаргах арга хэмжээ авах гэж байгаа тухай 2008оны сүүлч, 2009 оны эхээр хэвлэлээр нэг хэсэг хугацаанд шуугиж байснаа дараахан нь арилжааны хоёр банк дампуурсан. “Энэ ер нь юу болоод өнгөрөв” гэдэг талаар учир мэдэх хүмүүсийн дунд шивнээ яриа болоод зогссон юм. Доктор, профессор Л.Дондог, доктор, профессор Л.Энхтайван нарын тэргүүлсэн ажлын хэсэг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр энэ асуудлыг судалж дүгнэлт гаргасныг бүрэн эхээр нь нийтэлж байна.

 

Зорилго
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд 2008 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт орж тус сангийн  хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах эрх зүйн нөхцөл бүрдсэн байна. Үүний дараа энэ харилцааг зохицуулах журмыг Засгийн газраас гаргасан юм. Энэ ажлын явц, үр дүнг олон нийтэд ил тод нээлттэй болгох явдал бол тус мониторингийн төслийн зорилго байлаа.

 

Зорилт

- Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4.2, 4.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах үйл ажиллагааны явц байдалд хяналт тавих
-  Сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулснаар тухайн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, банкны санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд үзүүлсэн нөлөө үр дүнгийн байдалд дүгнэлт өгөх
- Сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсны дараах үр дүн болон эрсдлийн байдалд үнэлэлт өгөх


Мониторингийн үндэслэл
Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг  санхүүгийн зах зээл дээр байршуулах арга хэмжээн нилээд дуулиантай эхэлсэн  боловч  үр дүн ямар байгаа, арилжааны банкуудад байршуулсан тус сангийн хөрөнгө буцаж төлөгдсөн эсэх гэх мэт эргэлзээ олон түмний дунд байгаа боловч ямар нэгэн мэдээлэл байхгүй явж ирлээ. Үүнээс үндэслэн Сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулснаар уг арга хэмжээний анхны зорилго нь хэрхэн биелэгдсэн,  мөн тэдгээрт байршуулсан хөрөнгө буцаж төлөгдсөн  эсэхийг тодруулах шаардлагын үүднээс энэ төслийн судалгааг явуулсан юм.
Монгол улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор  Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 61 тоот тогтоолоор “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам”-ыг баталсан. Энэ журмын дагуу Сангийн яам, Монгол банк хамтран арилжааны банкуудын саналыг авч, тэдгээрт зохих үнэлэлт дүгнэлт өгч, байршуулах хөрөнгийн хэмжээг тогтоон Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцүүлж, аль банкинд ямар хэмжээний хөрөнгө байршуулах асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Энэ шийдвэрийн дагуу 2009 оны эхэнд Сангийн сайд арилжааны банкуудтай гэрээ хийж, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгө /цаашид Сангийн хөрөнгө гэх/-ийг эхний ээлжинд 6 сарын хугацаатай байршуулжээ. Энэ үйл ажиллагааны гол зорилго нь арилжааны банкуудын хөрөнгийн эргэлтийг сайжруулах замаар тэдгээрийн чадварыг дээшлүүлэх, мөн тэдний орлого олох эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.


Мониторингийн хамрах хүрээ, аргачлал
Мониторингийн судалгааны хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг байршуулах талаар санал гаргасан Худалдаа хөгжил, Зоос, Монгол шуудан банк, Монгол банк, Сангийн яам, Засгийн газрын холбогдох хурлын тэмдэглэл, бүрдүүлсэн материал, судалгаа тооцоонд дүн шинжилгээ хийж, дээрхи байгууллагуудын холбогдох ажилтнуудтай ярилцлага хийх байдлаар судалгааг явуулав.


Учирсан бэрхшээл, саад
Бүх  арилжааны банкуудын тоон мэдээллийг Монгол банкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр нууцалсан учир тус тус мониторингийн тайланд үйл явдлын өөрчлөлтийн хандлагын талаас нь тусгасан болно. Монгол Улсын арилжааны банкуудын санхүүгийн байдал тогтворгүй байгаатай холбогдуулан тэдгээрийн санхүүгийн мэдээ, тайланг  нууцлах болсон байна. Ийм учраас арилжааны банкуудын санхүүгийн байдал, төлбөр гүйцэтгэх чадвар, ялангуяа дэмжлэг үзүүлэх гурван банкийг сонгосон үндэслэлтэй холбоотой мэдээллийг олох боломж нэн ихээр хязгаарлагдсан байв. Банкны салбар нь маш эмзэг байдаг. Банкны төлбөр гүйцэтгэх чадвар эерэг, сөрөг байдалд бага зэрэг хэлбэлзэх нь ердийн үзэгдэл юм. Хямралын бус үед банкны санхүүгийн үзүүлэлт нээлттэй байх нь зүйн хэрэг. Хямралын үед, тэр тусмаа олон нийтийн сэтгэл санаа тавгүй байгаа нөхцөлд арилжааны банкны бага зэрэг хэлбэлзэлийг олон нийтэд зарлавал харилцагчид нь хадгаламжаа татаад банкийг унагачих тохиолдол байдаг. Хямралыг цаашид дэвэргэхгүй байх үүднээс хямралын үед банкны мэдээлэлийг нууцлах шаардлага гардаг байна. Энэ арга хэмжээний зэрэгцээ 2008 оны 11 сард батлагдсан ”Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулиар төрөөс банкны мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан нь хадгаламж эзэмшигчдийг тайван амгалан байх болоцоо олгосон чухал арга хэмжээ болсон байна.
Арилжааны банкны мэдээлэлийг нууцлах, эсэх асуудал нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол банкны Ерөнхийлөгчид олгогдсон байдаг ажээ.  Гэхдээ төслийн багийн гишүүд  ихээхэн хүч чармайлт тавьж ажилласны үр дүнд шаардлагатай мэдээлэлийг олж авсан болно.


Судалгааны анхдагч материал цуглуулах
Монгол Улсын төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 61 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам”, “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах, түүнийг эрсдлээс хамгаалах үлгэрчилсэн гэрээ” зэрэг эрх зүйн баримт бичгийг судлав. 2008 оны сүүлч, 2009 оны эхээр Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулан ашиглах талаар улс төрчид, судлаачид өдөр тутмын хэвлэлүүдэд өгсөн ярилцлага мэдээлэлтэй танилцав.
Тус сангийн хөрөнгийг өөртөө  байршуулах тухай арилжааны банкуудын  хүсэлт, тооцоо, түүнийг Монгол банк хянаад Сангийн яаманд гаргасан тодорхойлолт, Сангийн яам, Монгол банкнаас хамтран Засгийн газарт оруулсан санал, үндэслэл, шийдвэрийн төсөл, мөн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр, түүний дараа байгуулсан гэрээ, арилжааны банкнаас Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг байршуулсны төлөө төлсөн хүү, мөн буцааж төлөлт, зээлийн хугацааг сунгуулах тухай арилжааны банкуудаас гаргасан хүсэлт, тооцоо, хадгаламжийн хугацааг сунгах талаар Засгийн газраас гаргасан шийдвэр зэрэг нь мониторингийн судалгаа хийх, тайлан бичих гол эх сурвалж болов.

Ганцаарчилсан ярилцлага
Төслийн багийн гишүүд хуваарийн дагуу холбогдох байгууллагын 22 ажилтантай
ганцаарчилсан уулзалт хийж шаардлагатай мэдээллийг авлаа. Судалгааны объект нь нууцлагдсан зүйл байсан учраас ажилтнуудыг бүлгээр зохион байгуулах боломжгүй байв.


Кейс судалгаа
Мониторингийн хүрээнд гол мэдээлэгчидтэй уулзах явцад нилээд олон кейс, жишээ баримт гарч ирсэн юм. Төслийн багийн гишүүдийн цуглуулсан кейсүүдэд шинжилгээ хийгээд мониторинг-д шууд хамааралтай кейсүүдийг энэ тайланд ашиглав.


Ажиглалт
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан байдал, түүний эргэн төлөгдөлтийн талаар төрийн ямар нэгэн байгууллагаас  ард иргэдэд мэдээлэл өгөөгүй байна. Үүний улмаас иргэдийн дунд сэжиг таамаг дэвшүүлсэн дэл сул яриа нилээд гарч байв. Энэ талаар төслийн багийн гишүүд зарим иргэдтэй санамсаргүй байдлаар уулзаж, асуулт, ярилцлага хийж байлаа.


Мэдээллийг баримтжуулах
Багийн гишүүдийн олж үзсэн албан бичиг баримтын дийлэнхи нь “нууц” зэрэглэлтэй байсан учраас хуулбарлан авах боломж олдоогүй, харин эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийсний үндсэнд түүний өөрчлөлтийн хандлагыг тодорхойлон тэмдэглэл хийсэн болно.
Ярилцлагад оролцогчид видео болон аудио бичлэг хийхийг зөвшөөрөхгүй байв. Иймээс түгээмэл хэрэглэсэн арга нь ярилцлагын тэмдэглэл хөтлөх явдал байв.


Хууль, эрх зүйн үндэслэл
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулсан ажлын үр дүнгийн мониторинг хийхдээ хууль эрх зүйн дараах баримтуудыг үндэс болголоо. Үүнд:
    Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль
    Хүний хөгжил сангийн тухай хууль
    Үнэт цаасны тухай хууль
    Векселийн тухай хууль
    Сангийн сайдын баталсан “Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулах журам” (2008.02.12)
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам”-д дараах зүйлийг тусгажээ:
    Засгийн газар нь мөнгөн хөрөнгийг Монгол банкаар дамжуулан санхүүгийн зах зээл дээр гэрээний үндсэнд байршуулахдаа хүндрэлтэй байгаа  арилжааны банкийг дэмжих, төсвийн хөрөнгийг найдвартай бөгөөд үр ашигтай байлгах зорилтыг тавьжээ.
    Мөнгөн хөрөнгийг дараах хэлбэрээр байршуулах:
o    Арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр
o    Үнэт цаас хэлбэрээр
    Банкны системийн тогтвортой байдлыг хангах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор арилжааны банкинд мөнгөн хөрөнгийг 6 хүртэл сарын хугацаагаар байршуулах
    Монгол банк тухайн арилжааны банкны хүсэлтэд дүгнэлт гаргаж Сангийн сайдад уламжилна. Түүнд дараах бичиг баримт дагалдана:
o    Тухайн банкнаас ирүүлсэн үндэслэл, тайлбар
o    Тухайн банкны сүүлийн 1 жилийн санхүүгийн байдал, цаашид богино хугацаанд банкны зүгээс авч хэрэгжүүлэх санхүүгийн (бизнес) төлөвлөгөө
o    Монгол банкны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа тухай тодорхойлолт
o    Монгол банкны дүгнэлт
o    Банкинд байршуулсан хадгаламжийг эргүүлэн төлөх баталгаа буюу вексел бичигдэх тухай албан тодорхойлолт
o    Банк хадгаламжийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд хадгаламжийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний давуу эрхийн хувьцаа гаргаж, Засгийн газарт эзэмшүүлэхийг зөвшөөрсөн тухай банкны эрх барих дээд байгууллага (хувь нийлүүлэгчдийн хурал)-ын хүчин төгөлдөр шийдвэр
    Сангийн сайд тэдгээр баримт бичгийг хүлээн авсны дараа тухайн банкинд хадгаламж байршуулах нь зүйтэй гэж үзвэл хадгаламжийн хэмжээ, хүүгийн хувь, эрсдлээс хамгаалах арга хэрэгслийг тусгасан шийдвэрийн төсөл боловсруулж Монгол улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Ерөнхий сайд Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
    Засгийн газрын шийдвэр гарсны дараа Сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгчтэй байршуулах хадгаламжийн хэмжээ, хүүгийн хувь, эрсдлээс хамгаалах арга хэрэгслийг тусгасан гэрээ байгуулна.
    Үүний дараа Сангийн сайд хүсэлт гаргагч банктай “Засгийн газраас банкинд хадгаламж байршуулах гэрээ”-г байгуулна.
    Банкинд байршуулсан хадгаламжийг эргүүлэн төлөх баталгаа болгон тухайн банкаар вексел бичүүлж Сангийн яаманд хадгалуулна.
    Засгийн газраас байршуулсан хадгаламжийн ашиглалтын байдалд Монгол банк хяналт тавьж, хадгаламжийг эргүүлэн төлүүлэх үүрэг хүлээнэ.
    Хадгаламжийн хугацааг 3 хүртэл сараар 1 удаа сунгаж болох бөгөөд нэмж хадгаламж байршуулахгүй. Гэрээг сунгасан нөхцөлд нэмэлт гэрээ байгуулна.
    Гэрээнд заасан хугацаанд банк хадгаламжийг эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд тухайн банкинд байршуулсан хадгаламжийн үлдэгдлийг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлнэ. Ингэснээр тухайн банкны дүрмийн санд Засгийн газар хөрөнгө оруулагч болж, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Засгийн газар давуу эрхийн хувьцаа эзэмшигч болно.


Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан нь


Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулах талаар Засгийн газрын шийдвэр гарснаас хойш арилжааны 6 банкнаас санал ирсэн боловч Монгол банк тэдгээрээс Зоос, Монгол шуудан,  Худалдаа хөгжлийн гэсэн 3 банкинд хадгаламж байршуулахыг зөвшөөрчээ. Энэ ажлыг Монгол банк давуу эрхтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд Сангийн яам харьцангуй бага үүрэгтэй оролцожээ.
Банкны салбарт үүссэн хүндрэлийг даван туулах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөлт оруулсны дагуу “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам” /цаашид “журам гэх”/-ын төслийг боловсруулан 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн Засгийн газрын 2008 оны 61 дүгээр тогтоолоор батлуулсан байна. 
Тус журмын дагуу 2009 оны 2 дугаар сард Капитрон, Чингэс хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Зоос, Монгол шуудан, Худалдаа хөгжил зэрэг 6 банк Монгол банкинд хүсэлт тавьсныг Монгол банк судлан үзээд Зоос, Монгол шуудан, Худалдаа хөгжлийн банкинд  хадгаламж байршуулах хүсэлтийг Сангийн яаманд ирүүлсэн. Монгол банкнаас ирүүлсэн санал, дүгнэлтийг судлан үзэж холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нууцын зэрэглэлтэй хүргүүлж,  2009 оны 3 дугаар сарын 09-ний болон 6 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын 68, 179 дүгээр тогтоолоор тус банкуудад хадгаламж байршуулах эрхийг Сангийн сайдад олгосон

Кейс.

Мэргэжилтэн Э.

· Засгийн газрын хадгаламж байршуулах хүсэлт гаргасан 6 банкнаас яагаад, ямар шалгуураар 3-ыг нь сонгосон нь ойлгомжгүй байдаг.

· Хадгаламж байршуулах банкийг сонгоход Сангийн яам оролцоогүй гэж ойлгогдсон.Зөвхөн Монгол банк шийдвэр гаргах нь зөв ч юм уу, буруу ч юм уу бүү мэд!

· Энэ арга хэмжээнд Монгол банк их үүрэгтэй оролцсон, Сангийн яам бага оролцоотой байсан нь òóñ ÿàìíû банкны òàëààð мэдээлэл, ñóäàëãàà õèéõ õóóëü ýðõ ç¿éí áîëîìæ бага байдагтай холбоотой байäàã.



Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг байршуулах банкийг сонгоход хууль зөрчсөн гэж үзэхээр зүйл ажиглагдсангүй. Харин энэ ажилд Сангийн яам үүрэг багатай оролцсон нь банкны мэдээлэл судалгааны талаар тус яаманд хуулиар тогтоогдсон эрх үүрэг хязгаарлагдмал байгаатай холбоотой байлаа.


Зоос банк
Зоос банкинд  Монгол улсыг хөгжүүлэх сангаас хадгаламж хэлбэрээр байршуулсан хөрөнгө нь тухайн банкны хувьд түр зуурын “гал унтраах” хэрэгсэл болсон болохоос бус тухайн банкны үйл ажиллагааг эрс сайжруулах тусламж болж чадсангүй, харин ч түүнийг  төрийн мэдэлд очиж “Төрийн банк” болоход нь түлхээс болжээ.
Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 тоот тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс Зоос банкинд 15,0 тэрбум төгрөгийг 180 хоногийн хугацаатай жилийн 9,75 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулах тухай шийдвэрлэжээ. Үүний үндсэнд Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн хооронд “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Зоос банкинд байршуулах, түүнийг эрсдлээс хамгаалах гэрээ”-г байгуулжээ. Үүний зэрэгцээ Сангийн сайд Зоос банкны ТУЗ-ийн даргын хооронд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс 15,0 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр Зоос банкинд байршуулах тухай гэрээ  2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдаж, Зоос банк Засгийн газарт төлбөрийн баталгаа болгож 15,0 тэрбум төгрөгийн вексел бичиж өгчээ. Энэ гэрээг байгуулсан 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамны Төрийн сангийн газраас Зоос банкинд 15,0 тэрбум төгрөг шилжүүлэг хийгджээ. Гэрээний хугацаа 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дуусах байв.  Сангийн сайд, Зоос банкны ТУЗ-ийн даргын байгуулсан гэрээнд Засгийн газраас Зоос банкинд байршуулсан хадгаламжийг эргүүлэн төлөх болон, хүүг төлөх хугацааны хуваарийг нарийн тогтоосон юм.
Гэрээний хугацаанд Зоос банк хадгаламжийн хүүд 603,9 сая төгрөгийг Сангийн яаманд төлжээ.

Кейс
Мэргэжилтэн О.
Зоос банкинд байршуулсан хадгаламжаас хуваарийн дагуу буцааж төлсөн дүнд хүү бодогдохгүй, өөрөөр хэлбэл хадгаламжийн үлдэгдэлд хүү тооцож байсан. Энэ тооцоогоор Зоос банк 180 хоногийн хугацаанд 603,9 сая төгрөгийн хүү төлсөн юм.


Зоос банк гэрээнийн хугацааны эхэн үед хуваарийн дагуу хадгаламжаас 9 тэрбум төгрөгийн  буцаан төлөлтийг хийж, нийт 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 6 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байжээ.

Кейс
Мэргэжилтэн О. 
Энэ арга хэмжээний үр дүн гэвэл:
    Зоос банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар Засгийн газраас хадгаламж байршуулахаас өмнө 18,3 хувь байснаа 2009 оны 07 сарын 30-ны байдлаар 26.2 хувь болж сайжирсан байна.
    Засгийн газрын хувьд Монгол Улсыг хөгжүүлэх санд 603,9 сая төгрөгийн хүүгийн орлого оруулсан байна.


Засгийн газраас байршуулсан хадгаламжийн үлдэгдэл 6,0 тэрбум төгрөгийг 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүтнээр нь эргүүлэн төлсөн тохиолдолд Зоос банкны төлбөрийн чадварт хүндрэл үүсч, цаашдаа Монгол банкны заавал байлгах нөөцийн хэмжээг хангаж чадахааргүй байгаа тул гэрээний хугацааг 3 сараар сунгаж, эргэн төлөлтийг нарийвчилсан графикийн дагуу гүйцэтгүүлэх тухай Монгол банк, Засгийн газарт дүгнэлт, санал оруулжээ.
Мөн Зоос банкны ТУЗ-ийн 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25 тоот тогтоолоор Зоос банк нь “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.6 дахь хэсэгт заасны дагуу 6,0 тэрбум төгрөгийн хадгаламжийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд хадгаламжийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний давуу эрхийн хувьцаа гаргаж Засгийн газарт эзэмшүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
Үүнийг үндэслэн Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 298 тоот тогтоолоор Зоос банкинд байршуулсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн үлдэгдэл 6,0 тэрбум төгрөгийн хугацааг жилийн 11,5 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатайгаар сунгахаар шийдвэрлэжээ.
Зоос банкинд хадгаламж байршуулах гэрээ 2009 оны 12 дугаар сарын 13-нд дуусах байв.



Кейс

Мэргэжилтэн А.

Зоос банк 2009 оны 10 дугаар сарын 28-нд хадгаламжаас 3,0 тэрбум төгрөг, түүний хүү 256,2 сая төгрөг Сангийн яаманд төлсөн.

Үүнээс хойш хадгаламжийн буцаан төлөлт ба хүүгийн төлөлтийг Зоос банк хийж чадаагүй



Зоос банк хадгаламжийн үлдэгдэл 3 тэрбум төгрөгийг төлж чадахгүйд хүрч Засгийн газарт давуу эрхтэй хувьцаагаа эзэмшүүлэх санал илэрхийлсэн учраас Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 348 тоот тогтоолоор Зоос банкны суурин дээр Төрийн банкийг байгуулжээ.

Кейс
Мэргэжилтэн Э.
•    Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Зоос банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан үйл ажиллагаа нь тус банкны хувьд төлбөрийн чадварын дутагдлыг түр зуурын хугацаанд нөхсөнөөс өөр дорвитой нөлөө үзүүлж чадаагүй.
•    Хадгаламж байршуулсан хугацаа богино, хүү өндөр байснаас тус банк алдагдлаа нөхөх хэмжээнд хүртэл тус мөнгийг эргүүлж олигтой орлого олж чадсангүй.
•    Засгийн газрын хувьд хадгаламжийн хүүгийн орлого 860,1 сая төгрөг авснаас гадна тус хадгаламжийн үлдэгдэл 3,0 тэрбум төгрөг түүний хүү 86,2 сая төгрөгийн оронд “Зоос” банкийг Төрийн өмч болгож авсан учраас алдагдалд ороогүй гэж үзэх үндэстэй.


Энэ хугацаанд тус банк нийт 860,1 сая төгрөгийн хүү Сангийн яаманд төлж, хадгаламжийн үлдэгдэл 3,0 тэрбум төгрөгийг 2009 оны 11 дүгээр сарын 24-нд Төрийн банкны дүрмийн санд оруулсан байна.
Эндээс үзвэл Зоос банкны хувьд дараах дүгнэлт гарч байна:
1.    Засгийн газрын 2008 оны 61 тоот тогтоолоор батлагдсан “ Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам”-д хадгаламжийн хугацааг 6 сараар тогтоосон нь хэтэрхий бага хугацаа болжээ. Ийм богино хугацаанд  Зоос банк 15.0 тэрбум төгрөгөөс илүү хадгаламж байршуулах боломжгүй байжээ. Үүний шалтгаан нь хямралын улмаас зээлдэгчдийн төлбөрийн чадвар суларч, урьд олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөгдөлт удааширснаас болоод нэмж их хэмжээгээр зээл гаргах боломжгүйд хүрсэн байв.
2.    Хадгаламжийн хүүг 9.75 болон сунгах үед 11.5 хувиар тогтоосон нь хямралд өртсөн арилжааны банкны хувьд хэт өндөр болжээ. Монгол банкны бодлогын хүү бол “эрүүл” банктай харьцахад хэрэглэдэг хүү юм. Гэтэл түүнийг хямралтай банкинд хэрэглэсэнээр өвчнийг илааршуулах бус харин ч сөрөг үр дүнд хүргэсэн гэж үзэх үндэстэй.
3.    Засгийн газрын энэ арга хэмжээ нь түр хугацаанд Зоос банкны мөнгөний эргэлтийг сайжруулахад нөлөөлснөөс бус банкны хямралыг эмчлэх арга хэмжээ болж чадсангүй.

Монгол шуудан банк

Монгол шуудан банкны санал, Монгол банкны дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2009 оны 03 дугаар сарын 09-ний 68 тоот тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс Монгол шуудан банкинд 25,0 тэрбум төгрөгийг жилийн 9,75 хувийн хүүтэйгээр 180 хоногийн хугацаагаар хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэжээ. Үүний дараа Сангийн сайд, Монгол шуудан банкны ТУЗ-ийн дарга нарын хооронд “Засгийн газраас Монгол шуудан банкинд хадгаламж байршуулах гэрээ”-г 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулжээ.
Мөн өдөр Сангийн сайд Монгол банкны Ерөнхийлөгч нарын хооронд “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол шуудан банкинд байршуулах, түүнийг эрсдлээс хамгаалах гэрээ”-г байгуулсан байна. Эдгээр гэрээнд үндэслэн Сангийн яамны Төрийн сангийн газар 25,0 тэрбум төгрөгийн хадгаламжийг Монгол шуудан банкинд байршуулсан байна. Гэрээний хугацаа 2009 оны 09 дүгээр сарын 14-нд дуусах байв.

Кейс
Мэргэжилтэн Б.
    Сангийн сайд, Монгол шуудан банкны ТУЗ-ийн дарга нарын байгуулсан гэрээнд Засгийн газраас тус банкинд байршуулсан хадгаламжийг буцааж төлөх, мөн хүүг төлөх хугацааны хуваарийг нарийн тогтоосон.
    Гэрээний 6 сарын хугацаанд Монгол шуудан банк нь Сангийн яаманд 1218,7 сая төгрөгийн хадгаламжийн хүү төлсөн.


Монгол шуудан банк 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Засгийн газраас байршуулсан 25,0 тэрбум төгрөгийн 6,0 тэрбум төгрөгийг буцаан төлж, 19,0 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байжээ.

Кейс
Мэргэжилтэй Б.
    Монгол шуудан банк Засгийн газраас байршуулсан 25,0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гурван чухал ажил хийсэн
Түүний нэг нь Монгол банкнаас урьд нь аваад байсан 14,2 тэрбум төгрөгийн барьцаат зээлээс хугацаа нь дуусаагүй байсан 10,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн, нөгөө нэг нь зарим иргэдээс өндөр хүүтэйгээр (жигнэсэн дунджаар жилийн 25,1 хувийн хүүтэй) татаад байсан 16,0 тэрбум төгрөгийн хадгаламжийн дийлэнхи хэсгийг буцаасан, эдгээр нь хадгаламжийн хүүгийн зардлыг бууруулж чадсан. Зөвхөн энэ арга хэмжээний дүнд 6 сарын хугацаанд 2,2 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэж чадсан юм.
Бас нэг нь 2009 оны 03 – 07 дугаар саруудад сар бүр 3,0-7,0 тэрбум төгрөгийг түргэн борлогдох үнэт цаасанд байршуулж орлого олсон болно.
    Үүний зэрэгцээ тус банк зээл төлүүлэх эрчимтэй арга хэмжээ авч явуулсан.
    Энэ бүхний дүнд тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар тухайн хадгаламж байршуулснаас өмнө 16,4 хувь байснаа 2009 оны 7 дугаар сард 24,2 хувь болж сайжирсан.



Монгол шуудан банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 10 дугаар сараас өмнө 5,3 тэрбум төгрөгийн зээл олгох, мөн зарим том хадгаламжийг буцаах зэргээс шалтгаалан засгийн газрын хадгаламжийн үлдэгдлийн буцаан төлөлтийг 3 сараар сунгуулах тухай хүсэлт гаргажээ. Монгол шуудан банкны дээрхи хүсэлтийг Монгол банк, Сангийн яам дэмжин дүгнэлт, саналыг Засгийн газарт оруулжээ.
Монгол шуудан банкны хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газартай Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгөөс 19,0 тэрбум төгрөгийг тус банкинд хадгаламж хэлбэрээр үргэлжлүүлэн байршуулах гэрээ хийх, мөн тус хадгаламжийг 3 сарын хугацаанд эргүүлэн төлж чадаагүй тохиолдолд тус банкинд байршуулсан хадгаламжийн төлөгдөөгүй үлдэгдэл болон түүний хүү, алдангийн нийлбэртэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Монгол шуудан банкны дүрмийн санд Засгийн газраас оруулснаар тооцож Засгийн газрыг хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулж, банкны давуу эрхий хувьцаа эзэмшигчээр бүртгэн авахыг зөвшөөрсөн байна.
Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 298 тоот тогтоолоор Монгол шуудан банкинд Засгийн газраас байршуулсан 25,0 тэрбум төгрөгийн үлдэгдэл 19,0 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацааг 90 хоногийн хугацаатай, жилийн 11,5 хувийн хүүтэйгээр сунгахаар шийдвэрлэжээ.
Засгийн газрын энэ шийдвэрийн дараа холбогдох гэрээнүүд нь нэмэлт гэрээгээр хугацаа нь сунгагдаж, Монгол шуудан банк 19,0 тэрбум төгрөгийн эргэж төлөгдөх баталгаа болгож вексел гаргаж Сангийн яаманд хадгалуулсан байна.
Сангийн сайд, Монгол шуудан банкны ТУЗ-ийн хооронд байгуулсан нэмэлт гэрээний хугацаа 2009 оны 12 дугаар сарын 13-нд дуусчээ.

Кейс
Мэргэжилтэн О.
Монгол шуудан банкны гол хөрөнгө оруулагчид тус банкийг ЖАСТ группэд 23,0 тэрбум төгрөгөөр худалдаад Хадгаламж банктай нэгтгэсэн гэсэн яриа байдаг. Ямарч гэсэн энэ арилжааны үр дүнгээр Монгол шуудан банкинд байршуулсан хадгаламж ба түүний хүү төлөгдсөн гэж боддог.



Тус банк Засгийн газраас байршуулсан хадгаламжийг буцааж төлөх болон хүү төлөх хугацааны хуваарийн дагуу бүх төлбөр тооцоог хийж дуусгасан байна.

Кейс
Мэргэжилтэн Б.
    Монгол шуудан банкинд байршуулсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг тус банк нилээд оновчтой ашиглаж чадсан гэж үздэг. 
    Харин хадгаламж байршуулах хугацаа хэтэрхий богино, түүний дээр хүү өндөр байсан нь банкны үйл ажиллагааг өөд татах хөшүүргийн үүргийг олигтой гүйцэтгэж чадаагүй.
    Ийм учраас Монгол шуудан банкны эзэд нь тус банкийг худалдахад хүрсэн байж магадгүй.
     Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол шуудан банкинд байршуулах гэрээг сунгасан 90 хоногийн хугацаанд  Засгийн газарт 435,0 сая төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого орсон гэж үзэж болно.


Монгол шуудан банк нь 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байршуулсан бүх хөрөнгийг буцааж төлсөн байна. Тус банк хөрөнгө байршуулсан 9 сарын хугацаанд Засгийн газарт 1,6 тэрбум төгрөгийн хүү төлжээ.
Монгол улсыг хөгжүүлэх сангаас хадгаламж хэлбэрээр Монгол шуудан банкинд байршуулсан  хөрөнгийг тус банк харьцангуй нилээд сайн ашиглаж эхний 3 сард төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 4.2 пунктээр (18.89-23.1)  сайжирч эерэг нөлөөлсөн боловч тус хадгаламжийн хугацаа богино байснаас уг арга хэмжээ олигтой үр дүнд хүрч чадаагүй байна.

Худалдаа, хөгжлийн банк
Худалдаа хөгжлийн банкинд Монгол улсыг хөгжүүлэх сангаас байршуулсан хөрөнгө нь  түр зуурын хугацаанд мөнгөн гүйлгээнд нь дэм болсон байна.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Худалдаа, хөгжлийн банкинд байршуулах тухай тус банкны саналын талаар Монгол банк дүгнэлт гаргаж Сангийн яаманд ирүүлснийг тус яамнаас судалж үзээд Засгийн газрын шийдвэрийн төсөл бэлтгэж Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Энэ үндсэнд Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 179 тоот тогтоолоор Худалдаа хөгжлийн банкинд 25,0 тэрбум төгрөгийг 180 хоногийн хугацаатай, жилийн 11,5 хувийн хүүтэй хадгаламж байршуулахаар шийдвэрлэжээ.  

Кейс
Мэргэжилтэн Б.
Монгол банкны бодлогын хүү 2009 оны 3 дугаар сард 9,75 хувь байснаа 6 дугаар сард 11,5 хувь болсон.  Иймээс Худалдаа хөгжлийн банкинд хадгаламжийн хүү нь Зоос, Монгол шуудан банкнынхаас өндөр байсан.


2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сангийн сайд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарын хооронд “Засгийн газраас Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламж байршуулах гэрээ”, мөн Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч нарын хооронд “Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Худалдаа, хөгжлийн банкинд байршуулах гэрээ ”-г тус тус байгуулжээ.  Ингэснээр Сангийн яамнаас 25,0 тэрбум төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкинд шилжүүлсэн байна.
Худалдаа хөгжлийн банк Засгийн газраас байршуулсан хадгаламжийн хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасныг Монгол банк дэмжиж, Сангийн яаманд 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр санал, дүгнэлтээ ирүүлжээ. Сангийн яам 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайдад уг хүсэлтийг дамжуулсан байна.
2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль хүчингүй болж, тус сангийн хөрөнгө шинээр байгуулагдсан “Хүний хөгжил сан”-д шилжсэн байна. Иймээс Монгол Улсыг хөгжүүлэх сангаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан хадгаламжийн хугацааг сунгах боломжгүй болж, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газраас 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сангийн яам, Монгол банкинд ирүүлсэн албан бичгийн дагуу Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан 25,0 тэрбум төгрөгийн хадгаламжийг буцаан татсан байна.
Энэ хугацаанд Худалдаа хөгжлийн банк нь Сангийн яаманд 1,4 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүү төлсөн байна.

Кейс
Мэргэжилтэн М.
o    Арилжааны банкуудад Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг байршуулж банкуудын төлбөрийн чадварыг сайжруулах, дэмжлэг үзүүлэх замаар санхүүгийн системийг хямралаас гаргах гэсэн төрийн бодлого зөв байсан боловч хэрэгжүүлсэн арга нь буруу байсан учраас хүлээж байсан үр дүнг өгч чадаагүй. Үүний шалтгаан нь нэгдүгээрт Хадгаламж байршуулсан хугацаа хэтэрхий богино байсан учраас уг мөнгийг эргэлтэд оруулах боломж хязгаарлагдмал байсан, хоёрдугаарт хадгаламжийн хүү өндөр байснаас тухайн мөнгөний эргэлтээс олсон орлогын ихэнхийг Засгийн газарт өгчихсөн, үүний улмаас банкинд бага орлого үлдсэн.
o    Хэдийгээр Монгол улсыг хөгжүүлэх сан татан буугдсан ч хөрөнгө нь Засгийн газрын хөрөнгө учраас манай банкинд байршуулах хугацааг сунгах боломж байсан, гэвч тэд хүсээгүй гэж боддог.
o    Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арвижуулах, тухайн хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байх гэсэн үзэлд хэтэрхий автсан сэтгэлгээгээр журам боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ талаасаа Засгийн газар зорилгоо бүрэн биелүүлсэн. Гэвч арилжааны банкуудад өгөөж багатай болсон.


Дүгнэлт
1.    Банкны системийн тогтвортой байдлыг хангах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулах нэг удаагийн арга хэмжээ нь “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль”, Засгийн газраас баталсан “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам”-ын дагуу зохих ёсоор хэрэгжиж дууссан байна.
2.    Энэ арга хэмжээний үр дүнд Засгийн газарт ямар нэгэн алдагдал хүлээгээгүй, харин ч нийтдээ 3,95 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
3.    Засгийн газраас арилжааны банкуудад хөрөнгө байршуулах арга хэмжээг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүд нь Засгийн газарт эрсдэл үүсгэхгүй байх талаас нь сайн бодож боловсруулсан, түүнийг хэрэгжүүлэгч Сангийн яам, Монгол банкны зүгээс төсвийн хөрөнгийг алдагдалд оруулахгүй харин ч өсгөх гэсэн хандлагыг барьж ажилласан байна.
4.    Энэ арга хэмжээнд оролцох арилжааны банкуудыг сонгох, банкуудад байршуулсан хөрөнгийг эрсдлээс хамгаалах чиглэлээр Монгол банк илүү хүч гарган ажилласан бөгөөд харин Сангийн яам үүрэг багатай зөвхөн зуучлагч  хэлбэрээр оролцсон, мэдээлэл багатай байсан тал ажиглагдаж байна.
5.    Арилжааны банкуудад Засгийн газрын хадгаламж байршуулсан энэ арга хэмжээ нь дээрхи банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгаламж байршуулсан хугацаанд бага зэрэг сайжруулсан боловч банкны системийн тогтвортой байдлыг хангах зорилгоо төдийлөн сайн хангаж чадаагүй бөгөөд зөвхөн “гал унтраах” түр зуурын ажиллагаа болоод өнгөрчээ. Дэмжлэг авсан 3 банкны 2 нь  өнөөдөр оршин тогтнохоо больсон.Үүний шалтгаан нь арилжааны банкуудад хадгаламж байршуулсан хугацаа хэт богино (180 хоног, цааш 90 хоног сунгах боломжтой) байсан нь тухайн банкинд үүссэн хүндрэлийг даван туулах бололцоог олгож  чадсангүй. Мөн хадгаламжийн хүү өндөр байсан нь арилжааны банкинд энэ арга хэмжээний үр дүнд өгөх өгөөжийг бууруулсан байна.
6.    Монгол банк арилжааны банкуудын үйл ажиллагааг хэтэрхий их нууцалж байсан нь шийдвэр гаргах түвшинд ч сөрөг нөлөө үзүүлж байсан байж магадгүй.  Банкуудаас сонголт хийсэн болон татгалзсан үндэслэл дээрхи шалтгааны улмаас тодорхой бус байна.
7.    Журмын дагуу Сангийн сайд улирал бүрт Засгийн газрын хуралдаанд уг арга хэмжээний явц, үр дүнг мэдээлэл ёстой бөгөөд энэхүү заалт, ялангуяа 2009 оны 11-12 дугаар сард болон тус арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш өнөөг хүртэл хэрэгжсэн, эсэх нь тодорхойгүй байна.


Зөвлөмж

1.    Банкны системийн хямралт байдлыг эрүүлжүүлж, тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газраас арилжааны банкуудад хадгаламж байршуулах нь зөв чухал арга хэмжээ тул шаардлагатай нөхцөлд дахин авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
2.    Ийм арга хэмжээг дахин хэрэгжүүлбэл хадгаламж байршуулах нөхцлийг зохистой болгох, тухайлбал, хугацааг 2-оос дээш жил болгож,  хадгаламжийн хүүг Монгол банкны бодлогын хүүгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр тогтоох гэх зэргээр банкиндаа илүү үр өгөөжтэй арга замыг сонгох нь зүйтэй  юм. Ийм нөхцөлд арилжааны банкийг дэмжих арга хэмжээ бодитой үр дүнд хүрэх болно.
3.    Банк, санхүүгийн секторын хөгжил, зохицуулалтыг хариуцсан Засгийн газрын бүтцийн хувьд  Сангийн яамны үүргийн нэмэгдүүлэх,  үүний тулд тус яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрыг бэхжүүлж, эрх, үүргийг нь өргөтгөн санхүүгийн зах зээлийг бүхэлд нь шинжилгээ хийж, дүгнэлт гарган Засгийн газрын бодлогыг Монгол банкнаас дутахааргүй хэмжээнд боловсруулж, хэрэгжүүлдэг байхаар хууль эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй.
4.    Сангийн яам, Монгол Банк хамтран  Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулсан  арга хэмжээний үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж олон түмэнд албан ёсоор мэдээлэл өгөх шаардлагатай.


Доктор, профессор Л.Дондог
Доктор, профессор Л.Энхтайван




Cтатистик

Гишүүд : 444
Мэдээлэл : 213
Вэб холбоос : 52
Мэдээллийг Үзсэн Тоо : 136393

Зочин

Манайд 3 зочид онлайн

Санал асуулга

Ямар сургалт авахыг хүсч байна вэ?

 

 

 

 

 

 

 

 


  Үр дүн

Make sure you have at least Flash Player 7. If not,please download.

Видео

Нэвтрэх

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн Тангараг өргөх өргөдлийн маягт

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Картын дансаа шалгах

Валютын ханш

ВАЛЮТ

ХАНШ


USD

1,841.93

EUR

2,492.32


GBP

3,150.25


JPY

18.16


CNY

296.98


RUB

52.46

Монгол банкны хаалтын ханш /2014.07.21/

Ханшийн хэлбэлзэл