1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Үнийн мэдээ

  • Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ 07/03-ний байдлаар -

    .

  • Автобензин, дизель, хийн түлшний дундаж үнэ -

    -

  • Аи-95 – 1660, Аи-76, 80 -1310, Аи-92, 93 -1300, Дизель түлш -1650, Газ-1050 -

    -

  • Махны дундаж үнэ -

    -

  • хонь- 4238₮, үхэр-4725₮, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/ -

    хонь- 4238₮, үхэр-4725, ямаа- 3260₮, адуу-3667₮ /ястай/

  • Гурилын үнэ: -

    -

  • Алтан тариа I-737₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮ -

    Алтан тариа I-708₮, Алтан тариа II-530₮, Орос гурил I-700₮

  • Будаа, төмс элсэн чихрийн дундаж үнэ: -

    -

  • Цагаан будаа-1720₮, Төмс-955₮, Элсэн чихэр-1694₮, -

    Цагаан будаа-1705₮, Төмс-969₮, Элсэн чихэр-1669₮,

  • Previous
  • Next
  • Stop
  • Play
  • 2
  • 1
  • 4
  • 3
  • 5

НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй сургалт -

Татварын сургалт/ ААНОАТ, НӨАТ, ХАОАТ, Нийгмийн даатгал/

Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ:
Утас: 77070880, 50005598, 99332660, 88080887
И-мэйл: info@mains.mn

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалт 9-р сарын 11-нээс хичээллэнэ.

 

Утас: 77070880, 88080887

УСНББОУС - 8 цагийн сургалт


Сургалтад орох хүмүүс урьдчилан бүртгүүлнэ үү.
Утас: 77070880, 50005598, 99092301, 88080887
И-мэйл: info@mains.mn
Хаяг: Тусгаар Тогтнолын ордон зүүн жигүүр, 704-707 тоот

Нягтлан бодогч-операторчийн сургалт

Энэ сургалтын зорилго нь томоохон компаниудын  ерөнхий нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчлөх, тэдэнд мэргэжлийн туслах ажилтан бэлтгэж өгөхөд оршино.

Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программ дээр ажиллах, дадлагын хичээлүүд гол байр эзлэх бөгөөд төгсөгчид нь гараар болон компъютерээр нягтлан бодох бүртгэл  хөтлөх, санхүүгийн тайлан гаргах  дадлага эзэмших болно.


УСНББОУС 2011 НОМ ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн УСНББОУС 2011 I, II-р ботиудыг санхүү, бүртгэлийн ажилтнуудын хүртээл болгож хэвлэн гаргалаа. Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх утсаар холбоо барих буюу МНББХ дээр ирж худалдан авна уу.

УТАС: 77070880


 

Дэлхийн Нягтлан Бодогчдын XIX Чуулган

Мэргэжлийн нягтлан бодогчид тангараг өргөнө

Нийгмийн хамгаалах хөдөлмөрийн яам

PDF Хэвлэх И-мэйл



“ЦАЛИН ХӨЛСНИЙ УЛСЫН ҮЗЛЭГ” ЭХЭЛЛЭЭ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цалин хөлсний улсын үзлэг”-ийг зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргалаа.
Энэхүү улсын үзлэгээр аж ахуйн нэгж байгууллагад цалин хөлсний талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хамтын гэрээний хэрэгжилтэд үзлэг хийж дүгнэлт  өгөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон болон бусад зөрчил дутагдалыг газар дээр нь засаж арилгуулах, цалин хөлсний асуудлыг хамтын гэрээгээр зохицуулах явдлыг хүчтэй болгох чиглэлээр зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох талаар санал, хүсэлт авах зорилгоор энэхүү улсын үзлэгийг зохион байгуулж байна.

Тус үзлэгийг уул уурхай, ашигт малтмал, эрчим хүч, барилга, зам тээвэр, холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан бүх аймаг, нийслэлд явуулах юм.

Цалин хөлсний улсын үзлэгээр тухайн байгууллагын ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн норм норматив,  үндсэн цалингийн хэмжээ, сүлжээ, жишиг, цалингийн нэмэгдлийн хэмжээ, ологох нөхцөл, журам, нэмэгдэл хөлсний хэмжээ, шагнал урамшууллын хэмжээ, олгох журам, ажилтанд олгодог хоол унааны зардлын хэмжээ, хөнгөлөлт тусламжийн хэмжээ, нийгмийн даатгалд хамрагдсан байдал зэрэг цалин хөлстэй холбоотой бүхий л асуудлыг судлан үзэж, шалгаж танилцах юм байна.

Улсын үзлэг явуулах бүрэлдэхүүнд НХХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ажил олгогч эдийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд орж байгаа талаар НХХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.




---оОо---

Cтатистик

Гишүүд : 469
Мэдээлэл : 214
Вэб холбоос : 52
Мэдээллийг Үзсэн Тоо : 148258

Зочин

Манайд 53 зочид онлайн

Санал асуулга

Ямар сургалт авахыг хүсч байна вэ?

 

 

 

 

 

 

 

 


  Үр дүн

Make sure you have at least Flash Player 7. If not,please download.

Видео

Нэвтрэх

Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн Тангараг өргөх өргөдлийн маягт

Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1 “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй

Картын дансаа шалгах

Валютын ханш

ВАЛЮТ

ХАНШ


USD

1,834.51

EUR

2,373.31


GBP

2,994.29


JPY

17.43


CNY

298.78


RUB

49.66

Монгол банкны хаалтын ханш /2014.09.08/

Ханшийн хэлбэлзэл